ХУВЬЦААНЫ БАГЦ

Иргэд, хөрөнгө оруулагчид хувьцаанд хөрөнгө оруулахдаа эрсдлээс сэргийлэх зорилгоор 2 буюу түүнээс дээш тооны компанийн хувьцааг худалдаж авдаг. Заримд нь маш олон хувьцаа ч байдаг. Харин олон хувьцаагаар багц бүрдүүлсэн үед хөрөнгө оруулалтын ашиг алдагдлаа өдөр бүр тооцож, бүртгэхэд бүртгэлийн болон тооцооллын төвөгтэй байдал үүсдэг.

Энэхүү программ нь дээрх асуудлыг шийдсэн ба танд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаагаар хөрөнгө оруулалтын багц үүсгэж, хөрөнгө оруулалтын ашиг, алдагдлаа өдөр бүрийн арилжааны үр дүнгээр хянах боломжийг олгоно

Ингэхэдээ таны хувийн нууц мэдээллийг шаардахгүй бөгөөд та зөвхөн хувьцаа худалдан авах эсвэл худалдах бүрт бүртгээд явахад л болно.

Хувьцааны багц нь:

  • Багцын өгөөжийг харуулахдаа таны хөрөнгө оруулалтын зардлыг /шимтгэл/ тооцон, хассан дүнгээр харуулж байгаа
  • Таны багцын хөрөнгө оруулалтын өгөөж өдөр бүрийн ханшийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэнэ
  • “Худалдсан тэмдэглэл” хэсэгт та багцаасаа худалдсан хувьцаагаа бүртгэж, хөрөнгө оруулалтынхаа түүхийг үүсгэх боломжтой
  • Миний багцыг туршлага олох зорилгоор анхлан суралцагч бүрдүүлэх боломжтой
  • Ашиглахад хялбар

ХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

Энэхүү программыг хувьцаанд хөрөнгө оруулалт хийж байгаа болон хийхээр төлөвлөж буй бүх иргэд, хөрөнгө оруулагчид бүгд ашиглаж болно. Өөрөөр хэлбэл зах зээлийн туршлагатай оролцогч болон анхлан суралцагчид туршлага олох зорилгоор ашиглана.

ХУВЬЦААНЫ БАГЦЫГ ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

Багцыг data.marketinfo.mn сайтын баруун дээд талд байх НЭВТРЭХ гэсэн хэсэгруу орж, холбогдох мэдээллийг бүрэн бөглөсний дараа таны и-мэйл хаягруу “ИДЭВХИЖҮҮЛЭХ КОД” очно. Та уг кодыг ашиглан нэвтэрснээр “МИНИЙ БАГЦ” хэсэгт өөрийн багцыг бүрдүүлэх боломжтой.

ХЭДЭН БАГЦ ҮҮСГЭХ ВЭ?

Энгийн хэрэглэгч нь дээд тал нь 2 багц үүсгэх боломжтой ба нэг багцад 10 хувьцааны мэдээлэл орно. Харин Мэргэжлийн хэрэглэгчийн үүсгэх багцын тоо хязгааргүй байна.